Ачаагаа илгээхээс өмнө доорх дүрэм журам, нөхцөлтэй сайтар танилцана уу. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүйг уншина уу.
Агаарын ачаа тээврийн үйлчилгээний нөхцөл “Monfreight Pty Ltd” нь Австрали улсын Брисбэн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээвэр зуучлалын ажлыг хийж гүйцэтгэх компани бөгөөд тээврийн зардалд ачааг Брисбан хотод хүлээн авах, агуулах, Улаанбаатар хот руу тээвэрлэх, зардал орсон болно. Монгол Улсын Гаалийн байгууллагаас тогтоох гаалийн татвар болон НӨАТ төлбөр тооцоогүй болно.
1. Ачаа илгээгч CP72 гаалийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөж ачаатайгаа хамт өгөх.
2. Ачаа илгээгч ачаанд тохирсон тээврийн зардал төлөх.
3. Ачааны нийт үнэлгээ AU$300-аас ихгүй байх ба хэрэв AU$300-аас их үнэлгээ бүхий ачаа илгээх бол сайн дурын даатгалд хамруулж болно.
4. Ачааг стандартын дагуу тээвэрлэлтийн явцыг даахуйц бат бөх дөрвөлжин хэлбэртэй хайрцаг, хагарч гэмтэх эрсдэлтэй барааг зориулалтын дагуу баглаа боодол ашиглан боож, хайрцаг тус бүрд СР72 мэдүүлгийн хуудсыг бөглөж өгөх.
5. Австрали болон Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа илгээхгүй байх. Үүнд: “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 13.2, 13.3, “Хүнсний тухай хууль”-ийн 11.1 (Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.), “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15.9.3 (Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох.)-д тус тус заасны дагуу бүх төрлийн шатамхай бодис, бүх төрлийн зэвсэг, гал асаагуур, баллонтой шахмал, шингэн хий, химийн аюултай бодиснууд, хориотой бараанууд, амархан муудах хүнсний зүйл, эм эмийн төрлийн бүтээгдэхүүн, угаалгын шингэн, шингэн саван, шампунь, ургамалын тос, бүеийн тос, хумасны будаг (all types of batteries, perfumes, paints, spray cans, nail polish, nail polish remover, aftershave gels, face cleansing products containing spirit, etc), гэх мэт илгээхгүй байх.
Давагдашгүй хүчин зүйлс: Давагдашгүй хүчин зүйлээс болж 2 ба түүнээс дээш ачаа хэсэгчлэн болон бүрэн алба болох, гэмтэх, замдаа саатах зэрэг нөхцөл байдал үүсвэл “Monfreight Pty Ltd” ямар нэг хариуцлага хүлээхгүй болно. Ачаа илгээгч тал “Monfreight Pty Ltd”-д ачааг хүлээлгэн өгснөөр үйлчилгээний дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байна гэж тооцогдох болно.
Хориотой aчаа:
Олон улсын шуудан/тээврийн ДШХ-ны конвенцын Зүйл 18-ын дагуу хориглосон болон хязгаарласан зүйлсийн заалтыг баримтална. Дэлгэрэнгүй заалттай танилцахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.