Австрали Улсаас Монгол Улсруу агаарын болон газрын ачаа илгээмжийн найдвартай үйлчилгээ
Бидэнтэй хамт өргөжин дэвш
Бидний тухай
Австрали улсаас Монгол улсруу агаарын болон далайн ачаа тээврийн үйлчилгээг чанартай, хурдан шуурхай, найдвартай үзүүлэхээр ажиллаж байна.
Санал болгож буй үйлчилгээ
Бидэнтэй хамтран ажилласнаар та доорх үйлчилгээнүүдийг өөрийн хүсэл сонирхол, цаг завт тохируулах авах боломжтой.
Агаарын болон далайн тээвэр
- Австрали -> Монгол
Ачаа бараа хүргэлт болон цуглуулж авах
- Монгол дахь хүргэлт
- Австрали улс дахь байршилаас авах
Байгууллагын болон Шуудангийн ачаа
- Байгууллагын гаальтай ачаа тээвэрлэх
- Агаарын болон хосолсон ачаа тээвэрлэх
- Шуудангийн гаальгүй ачаа Австрали улсад цуглуулж, Монгол улсад тараалт болон хүргэлт хийх
Бараа бүтээгдэхүүний захиалга
- Австрали улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний захиалга болон нийлүүлэлт
- Албан ёсны дистрибьюторын эрх болон бөөний худалдааны нийлүүлэлт болон тээвэрлэлт
Доорхи холбоосоор орж захиалга өгнө үү!
Австрали Улсын томоохон дэлгүүрүүд болон брендүүдээс манай хаягаар захиалан хүргүүлж шууд Монголд хүлээн авах боломжтой,
Үйлчилгээний нөхцөл
Агаарын ачаа тээврийн үйлчилгээний нөхцөл “Monfreight Pty Ltd” нь Австрали улсын Брисбан хотоос Улаанбаатар хот хүртэлх тээвэр зуучлалын ажлыг хийж гүйцэтгэх компани бөгөөд тээврийн зардалд ачааг Брисбан хотод хүлээн авах, агуулах, Улаанбаатар хот руу тээвэрлэх, зардал орсон болно. Монгол Улсын Гаалийн байгууллагаас тогтоох гаалийн татвар болон НӨАТ төлбөр тооцоогүй болно. 1.Ачаа илгээгч CP72 гаалийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөж ачаатайгаа хамт өгөх. Жич: Хэрэв гаалийн мэдүүлгийг худал бөглөвөл Монгол Улсын гаалийн байгууллагаас бараанд үнэлгээ хийж үнэлгээний 30%-тай тэнцэх торгууль төлдөг. Энэхүү төлбөрийг ачаа илгээгч болон хүлээн авагч тал бүрэн төлж барагдуулна.
2.Ачаа илгээгч ачаанд тохирсон тээврийн зардал төлөх. Жич: Тээврийн зардал нь зөвхөн Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэх, агуулах зардал бөгөөд “Монгол Улсын Гаалын Татвар” болон “Нэмэгдсэн Өртөгийн Албан Татвар” тооцогдоогүй болно. Ачаа илгээгчийн бараа хувийн хэрэглээний эд зүйл бол нэмэлт зардал төлөхгүй тараагдах ба татвар ногдуулах эсэхийг Монгол Улсын Гаалийн байцаагч тогтооно. Хэрэв тухайн илгээмжинд татвар ногдуулж гааль саатуулсан тохиолдолд хүлээн авагч өөрийн биеээр бичиг баримттайгаа Улаанбаатар хотын нисэх буудалд байрлах гаалийн байранд очиж зохих журмын дагуу бараагаа авна.
3.Ачааны нийт үнэлгээ AU$300-аас ихгүй байх ба хэрэв AU$300-аас их үнэлгээ бүхий ачаа илгээх бол сайн дурын даатгалд хамруулж болно. Жич: Урьдчилан тооцоолох боломжгүй аливаа эрсдэлийн улмаас гарсан AU$300-аас их үнийн дүнгийн нэхэмжлэлийг Манай компани хариуцахгүй болно. 4.Ачааг стандартын дагуу тээвэрлэлтийн явцыг даахуйц бат бөх дөрвөлжин хэлбэртэй хайрцаг, хагарч гэмтэх эрсдэлтэй барааг зориулалтын дагуу баглаа боодол ашиглан боож, хайрцаг тус бүрд СР72 мэдүүлгийн хуудсыг бөглөж өгөх. Жич: Баглаа боодол сайн хийгээгүйн улмаас ачаа задрах, хагарах, гэмтэх болон гээгдэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд “Monfreight Pty Ltd” болон “Сентрал Бридж Ложистик” ХХК нь хариуцлага хүлээхгүй болно.
5.Австрали болон Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа илгээхгүй байх. Үүнд: “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 13.2, 13.3, “Хүнсний тухай хууль”-ийн 11.1 (Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.), “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15.9.3 (Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох.)-д тус тус заасны дагуу бүх төрлийн шатамхай бодис, бүх төрлийн зэвсэг, гал асаагуур, баллонтой шахмал, шингэн хий, химийн аюултай бодиснууд, хориотой бараанууд, амархан муудах хүнсний зүйл, эм эмийн төрлийн бүтээгдэхүүн, угаалгын шингэн, шингэн саван, шампунь, ургамалын тос, бүеийн тос, хумасны будаг (all types of batteries, perfumes, paints, spray cans, nail polish, nail polish remover, aftershave gels, face cleansing products containing spirit, etc), гэх мэт илгээхгүй байх. Жич: Хориглосон болон хязгаарласан бараа илгээсэн тохиолдолд Монгол улсын гаалийн байгууллагаас хураан устгах, торгууль тогтоох арга хэмжээг авч ажилладаг. Ийм тохиолдолд гарах торгуулийг ачаа илгээгч болон хүлээн авагч тал бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Мөн AU$1000 торгуулийг “Monfreight Pty Ltd”-д төлөх үүрэгтэй, “Monfreight Pty Ltd” болон “Сентрал Бридж Ложистик” ХХК хариуцлага хүлээхгүй болно. Давагдашгүй хүчин зүйлс: Давагдашгүй хүчин зүйлээс болж 2 ба түүнээс дээш ачаа хэсэгчлэн болон бүрэн алба болох, гэмтэх, замдаа саатах зэрэг нөхцөл байдал үүсвэл “Monfreight Pty Ltd” болон “Сентрал Бридж Ложистик” ХХК ямар нэг хариуцлага хүлээхгүй болно. Ачаа илгээгч тал “Monfreight Pty Ltd” -д ачааг хүлээлгэн өгснөөр үйлчилгээний дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байна гэж тооцогдох болно.
Хориотой aчаа:
Илгээгч нь холбогдох хууль журмуудын дагуу Австрали болон Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа илгээхгүй байх, илгээсэн тохиолдолд илгээгч болон хүлээн авагч хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг анхаарна уу!
- 2.1.1 Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисууд, эсвэл хүлээн авах орны хуулиар хориглосон хууль бус эмийн зүйлс;
- 2.1.2 Садар самууныг сурталчилсан бүх төрлийн зүйлс;
- 2.1.3 Хуурамчаар, дууриалган хийсэн зүйлс;
- 2.1.4 Хүлээн авагч орны хуулиар хориглосон бусад зүйлс;
- 2.1.5 Тухайн илгээмж болон түүний савлагаа нь бусдад аюултай байж болох эсвэл бусад илгээмж болон гуравдагч этгээдийн өмчийг гэмтээж болохуйц зүйлс;
- 2.1.6 Илгээгч болон хүлээн авагчаас өөр бусад хүний хувийн бичиг баримтууд;
- 3.1 Шатах тэсрэх, цацраг идэвхит аюултай бүх зүйлс;
- 3.2 Дуураймал болон цэнэггүй тэсрэх бөмбөг, гранат, сум, болон бусад цэргийн гаралтай зүйлс;
- 4.1 Амьд амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн;
- 6.1 Зоос, мөнгөн дэвсгэрт болон үнэт зүйлс, төлбөрийн хэрэгсэл болох аялагчийн чек, төлбөрийн хуудас, цагаан алт, алт, мөнгө, засагдсан болон засагдаагүй үнэт чулуу, эрдэнэс, бусад үнэ бүхий зүйлс;
Ачаа хүлээлгэн өгөх маягт татах
Маягт жишээ
Хориотой зүйлс
ДШХ-НЫ КОНВЕНЦ-ЫН ЗААЛТААС
ЗҮЙЛ 18
МОНГОЛ УЛСЫН “ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ЗААЛТААС
ЗҮЙЛ 223
МОНГОЛ УЛСЫН “ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ЗААЛТААС
ЗҮЙЛ 24
“ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН “АЮУЛТАЙ АЧАА”-НЫ
ДҮРМИЙН ЗААЛТААС
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ
ХУУЛИНД ЗААСНААР
Хамтарч ажилладаг байгууллагууд
Contact Us
Address
15 Duncan St, West End QLD 4101, Australia
Phone
+61731933485ACN
679480098
Operating Hours
Monday - Friday 08:00 am - 05:00 pm
Sat-Sun 09:00 am - 3:00 pm